Quotes by TradingView

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд *өөрийн* аппликейшнтай болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан *Шувуу* аппликейшныг бүтээж байна. Тодруулбал, бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах чадваргүй иргэдэд зориулсан энэ аппликейшн нь ухаалаг утас, таблет, компьютерийн гэсэн хувилбаруудаар хийгдэж байгаа аж.

Төслийн багаас *Шувуу* аппликейшны эрхийг авах, бүтээх, хөгжүүлэх, байнгын засвар, шинэчлэл хийх зэрэг ажилд нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Үүний тулд хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд одоогоор 13 орчим сая төгрөг цуглуулжээ. Иймээс сайн үйлсийн аянд монголчуудаа уриалж байгаа аж.
Энэ аппликейшн нь зорилтот бүлэг буюу хэрэглэх хүмүүстээ үнэгүй хүрнэ

Энд тодруулахад

Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг *хөгжлийн бэрхшээлтэй* гэж ойлгоно.
Өнөөдрийн байдлаар монгол улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий.

  • Hello, guest