Quotes by TradingView

Хүүхдийн цүнх биеийн жингийнх нь 10 хувиас хэтрээгүй байх ёстой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манай улсад одоогоор сурагчдын цүнхний жинд тавих стандарт гэж байдаггүй. Тиймээс ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр бол  25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал.

Цүнхний жинг хэтрүүлсэнээр хүүхдийн эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх  авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс  эцэг,  эхчүүд хүүхэддээ цүнх авахдаа аль болох хөнгөнийг нь сонгох хэрэгтэй.