Quotes by TradingView

Хэнтий аймагт зуншлага тааруугаас ургац алдах төлөвтэй байна

28593

Хэнтий аймаг энэ онд нийт 33,6 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд тус аймгийн тариалангийн бүс нутгуудад зуншлага тааруу гангийн нөхцөл байдалтай байгаагаас үүдэн төлөвлөсөн ургацаа хураан авч чадахгүй байдалд хүрчээ. Тухайлбал, Дадал, Норовлин, Батноров, Хэрлэн сумын Өлзийт тосгон, Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны бүгд 14,2 мянган га талбайн ургацыг бүрэн алдаж, 29,6 мянган үр тариа хураан авахаас аймгийн ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр 10,6 мянган тн буюу нийт хураан авах ургацын 35,8 хувийг хураан авч 64,2 орчим хувийн ургацаа алдах төлөв байдалтай байгааг Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.Тиймээс ургац хураалтын байдал тааруу байгаа ч газар тариалангийн аж ахуйн тариа хураалтын бэлтгэл ажил техник засвар болон бусад ажлуудаа хийж ургасан тариагаа хаягдалгүй хураахаар шамдан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж : medee.mn