Quotes by TradingView

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО

Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд 20 гаруй үхэрт малын шүлхий өвчин туссаныг тогтоогоод байна.

medeel_mn_1472543832_medeel_mn_1425433374_gots

Үүнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын 21 цэгт 30-аад албан хаагч ажиллаж байна. Ням гарагийн байдлаар 40 гаруй үхрийг устгаж, 31 өрхийн 7500 орчим малыг вакцинжуулалтад хамруулсан талаар ОБЕГ мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлснээр одоогоор шүлхий өвчин гарсан голомтод 14 хот айлын 5000 гаруй толгой мал байгаа аж. Харин даваа гарагт Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, цаашид тархалтаас сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

olloo.mn