Хан-Уул дүүргийн төрийн захиргааны байр иргэдэд үйлчлэх автомашины зогсоолтой боллоо

1481084260_33333-600x571Хан-Уул дүүргийн шинээр томилогдсон удирдлагууд иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний эхлэл болгож дүүргийн төр захиргааны төв байрны өмнөх авто машины зогсоолыг зөвхөн иргэдэд үйлчлэх зогсоол болгох шийдвэр гаргасан байна. Өмнө нь уг зогсоол нь иргэдэд төлбөртэй боловч тухайн байранд ажилладаг албан хаагчид албаны болон хувийн авто машинаа ажлын 8 цагийн турш байрлуулдаг байснаас төрийн багууллагаар үйлчлүүлэх гэсэн иргэдэд зогсоол хүрэлцээгүй болж, улмаар төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг ихээхэн чирэгдүүлж, цаг хугацаа алдах, улмаар зөвшөөрөгдөөгүй газарт авто машинаа байрлуулснаас болж авто машинаа ачуулах, санхүү мөнгөөр хохирох зэрэг нөхцөл үүсдэг байсан явдал одоо зогссон байна. Ийнхүү “өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн Хан-Уул дүүргийн шинэ удирдлагууд иргэдийг төрийн үйлилгээгээр үйлчүүлэх боломжийг олгож эхлэсэнд дүүргийн иргэд ам сайтай байна.
Үндэстэн агентлаг

One thought on “Хан-Уул дүүргийн төрийн захиргааны байр иргэдэд үйлчлэх автомашины зогсоолтой боллоо

  1. тал

    owoo doo.gehdee ard tvmend heregtei oor zvils bas zondoo bgaa shvv. bogs toirson hog nowshoo tsewerlesnee gaihuulah bish oor chuhal asuudliig shiideerei

Comments are closed.