Quotes by TradingView

Уул уурхайн салбар дахь авлигын 15 эрсдэл

avliga

Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ Хөгжлийн хөтөлбөр, олон улсын судалгааны IRIM байгууллагаар уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээг судалжээ.

Энэ судалгаанд дурьдсанаар Монголд уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын болон уурхайн хаалтын үе шатуудад 15 төрлийн авлигын эрсдэл бий гэх үр дүн гарчээ. Ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулах үед авлига ихээр үүсдэг байна. Учир нь сонгон шалгаруулах комиссыг нарийн зохицуулаагүй, зөвхөн Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд байдаг зэрэг нь авлига авах нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзжээ. Мөн сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг ил тод мэдээлэх журамгүй, үүнийг зохицуулсан хуулийн заалт тодорхой бус зэрэг асуудал байдаг гэжээ.


Уул уурхайн салбарт дараах 15 үе шатанд Авлига гарах магадлалтай хэмээн судалгаанд дурьдагджээ.

ЭРСДЭЛ 1

  • Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой авлигын эрсдэл
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл авснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх үүсдэг учраас тус зөвшөөрлийг авах сонирхол их байдаг.

ЭРСДЭЛ 2

  • Сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Сонгон шаргаруулалтын комиссыг томилох үйл явц тодорхойгүй
  • Сонгон шалгаруулалтанд өгсөн материалууд шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдээлэл ил тод биш
  • Нэг байгууллагын эрх мэдэл давамгайлсан

ЭРСДЭЛ 3

  • Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар орон нутгаас санал авахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Уул уурхайн талаар иргэд сөрөг мэдээлэл ихтэй байдаг
  • ИТХ хуралдах боломж дутмаг байдаг
  • Аймаг, сум хоорондоо хэрхэн харьцах талаар хуульд нарийн заагаагүй

ЭРСДЭЛ 4

  • Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээнд нөлөөлөхтэй холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээг боловсруулж буй зөвлөх инженерийн чадавхи сул, туршлага дутмаг
  • Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээг хянаж буй, шинжээчид, зөвлөлийн гишүүдийн чадавхи сул, туршлага дутмаг
  • Нөөцийг тооцох арга аргачлал, техник технологи, түүнийг хянах тогтолцоо дутмаг
  • Дүгнэлт гаргаж буй бүрэлдэхүүнд олон талуудын төлөөлөл тэнцүү бус
  • Буруу дүгнэлт гаргасан шинжээч, гишүүдэд хүлээлгэх үүрэг хариуцлагын тогтолцоо сул

ЭРСДЭЛ 5

  • ТЭЗҮ-ийн дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Компаниудын зүгээс хуульд заасан төлөвлөгөө, тайлан батлуулах хугацаатай уялдуулж зөвшөөрөл авч, ажлаа эхлүүлэн ямар нэгэн зөрчилгүй ажиллах сонирхлын үүднээс авлигын эрсдэл үүсгэж, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд санал тавих тохиолдол гардаг байна.

ЭРСДЭЛ 6

  • Бүтээн байгуулалтын зөвшөөрлүүдийг богино хугацаанд гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 7

  • Уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалттай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Тухайн компанид төрийн захиргааны байгууллагын зүгээс хяналт шалтгалт хийхтэй холбоотой мэдээлэл дутмаг
  • Уул уурхайн компаниуд хяналт шалгалт гүйцэтгэхтэй холбоотой болон байцаагчийн эрх үүргийн талаар хангалтай хуулийн мэдлэггүй
  • Хяналт шалгалт гүйцэтгэдэг арга аргачлал (оноо тооцоо, үнэлгээ)-ын талаар мэдээлэлгүй
  • Хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй, уул уурхайн компаниудын бэлтгэлгүй, хариуцлагагүй байдал

ЭРСДЭЛ 8

  • Орон нутагт үзүүлж буй хандив, тусламжтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Орон нутагтай хамтран ажиллах нэгдсэн гэрээ байхгүй
  • Олон нийтийн хандивын санд дэмжлэг үзүүлэх, нэмэлт хөрөнгө оруулалтын хүрээнд
  • Сумын үйл ажиллагаатай холбоотой (баяр ёслол, засвар үйлчилгээ, барилга байгууламж гэх мэт)

ЭРСДЭЛ 9

  • Орон нутгийн иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн компаний харилцаатай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Уул уурхайн компани, орон нутгийн иргэд хоорондын мэдээллийн ил тод байдал сул, итгэлцэл бага
  • Талууд хооронд харилцан уялдаа дутмаг
  • Уул уурхайн компанин орон нутагт тайлагнадаг, мэдээлэл өгдөг тогтолцоо байхгүй

ЭРСДЭЛ 10

  • Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан батлуулахтай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 11

  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахтай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 12

  • Ашигт малтмалын борлуулалттай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 13

  • Уурхайг хаах шийдвэр гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Хаалтын үе шатыг шалгах нэгдсэн удирдамж, аргачлал дутмаг
  • Уурхайн хаалтын бэлтгэл ажлын биелэлтийг шалгах комиссыг томилох явцыг нарийвчлан зааж өгөөгүй
  • Нэг байгууллага хэт их эрх мэдэлтэй байхаар заасан

ЭРСДЭЛ 14

  • Уурхайн хаалтын талаарх эрх зүйн актууд дутуу, тодорхойгүйтэй холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Хариуцлагаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн
  • Хяналт шалгалт хийх хариуцлага тооцох талаар зүйл заалт дутмаг
  • Эрх мэдлийн давхцалыг агуулсан

ЭРСДЭЛ 15

  • Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Хяналтын механизм дутмаг
  • Хариуцлагаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн
  • Өөрөө авлигын шинжтэй үйлдэл

Эх сурвалж : news.mn