Quotes by TradingView

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 60.41 хувьтай явагдлаа

 


Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт болж өнгөрлөө. Гэхдээ иргэдийн өгсөн саналын дүн мэдээг эцэслэн ирээгүй байгаа юм. Энэ удаагийн дахин санал хураалтад сонгогчид идэвхи муутай оролцлоо. Гэхдээ нийт саналаа өгсөн иргэдийн тоо 60.41 хувьтай буюу тавин хувьдаа хүрч, ямарч байсан дахин санал хураалт явуулахааргүй боллоо.

СЕХ–ны дарга Ч.Содномцэрэн “Бүх аймаг дүүргүүд дээр ирц 50 хувиас давсан учраас дахин санал хураалт явуулах шаардлагагүй. Маргааш Ази болон Европын орнуудаас санал ирнэ. Ирсэн даруйд тоолох ажиллагааг зохион байгуулна” гэлээ. Одоо ерөнхий дөө гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг тоолох л үлдээд байгаа юм. Саналаа өгсөн сонгогчдын тоо урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 1,206,424 байна.

Орон нутагт

Архангай 58.51

Баян-өлгий 63,73

Баянхонгор 65,78 Хамгийн өндөр ирцтэй

Булган 57,97

Говь-Алтай 55,53

Говьсүмбэр 63,5

Дорноговь 58,76

Дорнод 52,28

Дундговь 58,62

Завхан 65,74

Өвөрхангай 57,42

Өмнөговь 50,95 хамгийн бага ирцтэй

Сүхбаатар 61,13

Сэлэнгэ 55,17

Төв 59,52

Увс 62,75

Ховд 57,67

Хөвсгөл 57,59

Хэнтий 56,81

Дархан-Уул 55,62

Орхон 55,78

Аймгийн хэмжээнд 55,35 хувьтай

Нийслэлд

Баянзүрх 62,95

Хан-Уул 63,29

Сүхбаатар 64,18

Чингэлтэй 60,63

Баянгол 63,71

Сонгинохайрхан 62,75

Багануур 56,96 хамгийн ирцтэй

Багахангай 67,96 хамгийн өндөр ирцтэй

Налайх 64,58

Нийслэлд 62,85 Улсын хэмжээнд 60,41 хувьтай явагджээ.