Quotes by TradingView

Улсын начин Б.Одхүү хүн зодож танхайрлаа

Байнга л хүн зодож танхайрсан асуудалд холбогдож байдаг Улсын начин Б.Одхүү урд шөнө Хан-Уул дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт зүй бус аашилж, шаардлага тавьсан хамгаалалтын ажилтанг зодож, хамрыг нь хугалж, танхайрчээ. Түүнд зодуулсан залуугийн бие хүнд сэхээний тасагт байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Харин зодооны хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Б.Одхүү нь Улсын заан Ц.Баярсайханыг зодож танхайрсан хэргээр 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 5 жил 1 сарын ял сонсч байсан. Гэвч удалгүй суллагдсан юм. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг зодож танхайрсан гэх мэдээлэл ч байдаг.

Ер нь түүнд үйлчлэх хууль гэж байдаггүй бололтой юм. Шүүхээр таслан шийдвэрлэсэн ч удалгүй суллагддаг. Тэгээд л шаардлага тавьсан болгоныг зодож танхайрсаар явах юм. Монголчууд бөхдөө хайртай. Гэвч хайр хүндлэлийг нь дааж чадахгүй танхайрч яваа эдгээр хүмүүсийг яалтай билээ.

× Comments are closed.
  • Hello, guest