Quotes by TradingView

Улсын аварга Ч.Санжаадамбын цолны найр өнөөдөр болно

34110

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба уран мэхээ уралдуулан, эд хавийг гайхуулан арав даван түрүүлж, төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ.

Өнөөдөр шинэхэн аварга Ч.Санжаадамба төрсөн нутаг болох Хашаат сумандаа аварга цолныхоо хүндэтгэлийн найрыг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, бөхийн багш нарынхаа хамт өргөн дэлгэр тэмдэглэхээр болжээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан нийт ард түмнээ өөрийн цолны найрандаа хүндэтгэн урьсан билээ.

Эх сурвалж : medee.mn