Удам харсан томилгоо

Өнгөрсөн долдугаар сарын 30-нд буюу наадмын дараахан Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг бүрдүүлж байх үеэр нэгэн томилгоо хийгдсэн нь Үндэсний статистикийн хорооны дарга солигдсон явдал байлаа.
527-1469842311c88f6a8232fda78doriginal617723070201503051036
Энэ байгууллагын даргаар А.Ариунзаяа хэмээх бүсгүй томилогдсон бөгөөд түүнийг Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин гэдгээр нь хүмүүс мэддэг аж.
П.Жасрай гуай Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийг төгссөн бөгөөд 1967-1970 онд мэргэжлийнхээ дагуу тэр үеийн Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж байсан түүх бий. Тэгвэл олон жилийн дараа түүний зээ охин А.Ариунзаяа одоогийн Үндэсний статистикийн хороонд даргаар томилогдсон нь тохиолдол биш гэдэг нь тодорхой билээ. Тэрээр 2013 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын даргаар сонгогдон ажиллаж байсан намын идэвхитэй гишүүдийн нэг юм.
Ер нь л манай Ардын намынхан боловсон хүчин сайтай гэдэг нэрнээсээ давсан гэдгээ батлаад байх шиг. Боловсон хүчин нь хэтийдээд удам хараад ч зогсохгүй нөлөө бүхий улстөрчдийнхөө хүү, хүүхэн, эхнэрийн үеэл гээд хуйгаар нь ажилтай, албатай болгож байгаа аж.
Тэгэхээр энэ томилгоог удам харсан, дамжсан томилгоо гээд нэрлэчихэд буруудах зүйлгүй биз ээ.

Сэтгэгдэлүүд:

  1. МДК

    А.Ариунзаяа бол өндөр боловсролтой, орос, англи хэлтэй, энэ намын ирээдүйтэй боловсон хүчинүүдийн нэг мөн л дөө. Ийм залуучууд улс орноо авч явах цаг нь ирсэн гэж бодож байна.

  2. зочин

    Ариунзаяаг томилж байгаа биш талийгаач өвөөг нь томилж байгаа юм шиг санагдсан. Үг хэлсэн бүх хүн талийгаачийг яриастай

  3. mongol

    angalzsan mangar avgai l bn le shte

Comments are closed.