Сүйн бөгжөө аваад iPhone 7 хожсон байна

2017 оны Шинэ жилийг угтуулан ZAISAN SQUARE shopping center –ээс гурван 7 хоногийн турш үргэлжлэх “iPhone 7”-той сугалаат худалдаа зарлаад удаагүй байгаа билээ.

Ингээд та бүхэнд Тэмүүжээ болон Дуламсүрэн нартай хийсэн ярилцлагыг хүргэе.

– Юуны өмнө та хоёртоо азтан болсонд баяр хүргэе. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаач.

– Та бүхэнд баярлалаа. Яг үнэндээ бид 2 сугалаанд хожно гэж үнэхээр бодоогүй ээ. Өмнө нь бид 2 ямар ч сугалаанд хожиж байгаагүй болохоор ер нь итгэлгүй байсан юм. Өнөө өглөө манай нөхөрт сугалааны тохирол болно гэсэн мессеж ирсэн. Тэгээд амралтын өдөр зүгээр байхаар хүүхдээ салхинд гаргангаа сонирхоё гэсэн бодолтой ирсэн л дээ. Яг сүүлийн сугалаа болоод за бараг явъя даа гэсэн бодолтой байж байтал миний дугаар 070093 дугаарыг дуудсан. Маш ихээр гайхсан, баярласан.

– Тэгэлгүй яахав. Та хоёр азын сугалаагаа ямар дэлгүүрээс худалдан авалт хийж сугалсан бэ?

– Бид хоёр Баасан гарагт нь Сүй тавих ёстой байсан юм. Гэтэл сүйн бөгжөө нилээн хайж сурагласан ч бидний бодож байсан бөгж олдоогүй. Гаднаас зайлшгүй захих болчихоод. Тэгсэн харин нэг танил маань Zaisan Square-т бидний хайж байгаа бөгж “Diamond House” гэдэг нэртэй дэлгүүрт байгааг хэлсэн.  “Diamond House” дэлгүүрээс сүйн бөгжөө яг сүй тавихынхаа өмнө худалдан аваад азтан боллоо. Үнэхээр гайхалтай аз завшаан тохиолоо.

– Та хоёрт азтан болсонд дахин баяр хүргэе. Танай гэр бүлд ирж буй онд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

– Баярлалаа. Танай хамт олон болон “Diamond House” дэлгүүрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.


ZAISAN SQUARE Facebook