Quotes by TradingView

Сарны хиртэлт болно

Энэ сарын 16-17-нд шилжих шөнө  сарны хиртэлт болно хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

192689-15092016-1473915515-1043136822-sarni_hirtelt

Энэ удаагийн сарны хиртэлт давхар сүүдрийн хиртэлт болох аж. Ази, Европ, Африк тивүүд болон Австрали тивийн зарим хэсгээр ажиглагдана. Энэ сарын 17-нд  Улаанбаатарын цагаар 1 цаг 54 минутанд эхэлж 5 цаг 54 минутанд дуусна, оргил үе нь 3 цаг 54 минутанд тохионо.
Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед  давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй  дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.

Хагас сүүдрээр дайран өнгөрөх сарны зам
Нар, сарны хиртэлтийг Нар, Сар, Дэлхийн байрлал давтагдах шинжээр нь цуврал болгон ангилдаг. Тухайн цувралын хиртэлт давтагдах хугацааг Сарос гэдэг. Энэ нь 18 жил 11.3 хоног байна. Үзэгдэх зурвас нь дараагийн сарос бүхэнд дэлхийн гадаргаар баруунаас зүүн тийш 120°-аар шилжих бөгөөд ойролцоогоор гурван саросын хугацаа өнгөрөхөд тодорхой  нутгуудад дахин хиртэлт нь ажиглагдана.

Ойролцоогоор 18 жил 11.3 хоногийн давтамжтай саросын цуврал нь 1200-1500-н жил үргэлжлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш хиртэлтийг агуулсан байдаг. 2016 оны 9-р сарын 17-нд (Улаанбаатарын цагаар) болох Сарны хиртэлт нь Саросын 147 дугаартай цуврал бөгөөд 1244.08 жил үргэлжлэх хугацаандаа 71 хиртэлт болохоос 9 дахь хиртэлт нь тохиож байна.

Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд
Хиртэлтийн төрөл Тэмдэглэгээ Тоо хувиар
Нийт хиртэлт 70 100.0%
Хагас сүүдрийн хиртэлт N 16 22.9%
Хагас хэртэлт P 42 60.0%
Бүтэн хиртэлт T 12 17.1%

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн