Quotes by TradingView

Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийжээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид “Хэвлэлийнэрхчөлөөболардтүмнийэрхчөлөө”  гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэвч харамсалтай нь Хэвлэлийн эрх чөлөөний баярын эл өдөр зарим сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага Цагдаагийн  байгууллагын үүдийг сахиж өнгөрүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайтыг Цагдаагийн байгууллагад өгөөд байгаа аж. Үүнд Zindaa.mn, Breakingnews.mn, Undesten.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд тайлбар хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Undesten.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, Zindaa.mn, Breakingnews.mn сайтын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар оролцов.

Тус хурлын үеэр хоёр сэдвийг хөндөн мэдээлсэн бөгөөд эхнийх нь “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гэсэн  гарчигтай нийтлэлийг сайтуудаасаа буулгах тухай цагдаагийн шахалт ирсэн тухай юм. Тус нийтлэлийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй гэсэн шалтгаанаар буцаан татах болсноо хэвлэлийн хурал зохион байгуулагчид мэдэгдэв.

“Undesten.mn” сайтын захирал Ц.Мөнхбаатар “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол сэтгүүлчдийн хувьд баярын өдөр байдаг. Баярын өдрөөрөө хар бараан зүйл яриад яахав гээд өчигдөр бид дуугарсангүй.

Улстөрчид сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлж, улмаар шүүх цагдаагаар асуудлыг шийдүүлэхийг  нэн тэргүүнд зорьдог жишиг тогтлоо. Аль нам байхаас үл хамааран сэтгүүлчийг ад үзсэн, дарамталсан шинжтэй  үйл ажиллагаа явагдах  боллоо.  

Цагдаагийн байгууллагаас асуудлыг тодруулах нэрээр  сэтгүүлчийн бичиж нийтэлсэн мэдээллийг мөрдөн шалгахын оронд сэтгүүлчийг өөрийг нь байцаадаг, айлган сүрдүүлдэг, эх сурвалжаа хэл гэж шаарддаг, захиалагчаа хэл гэж дарамталдаг, удаа дараа дуудаж, өдөржин үүдээ сахиулж залхаадаг явдал түгээмэл байсаар байгаагийн бодит жишээтэй өчигдөр бид нүүр туллаа. Гэхдээ бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн үзэж, бид гаргасан нийтлэлээ буцаан татаж байна. ” гэв.

Хоёр дахь гол сэдэв нь Zindaa.mn, Breakingnews.mn сайтын тусгай сурвалжлах багийн бэлтгэсэн “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлэгтэй холбоотой аж. Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутгийн иргэдийн хүсэлтээр бэлтгэсэн тус нэвтрүүлэг цацагдсаны дараа тодорхой дарамт шахалтууд ирж байна гэж үзэж буйгааZindaa.mn сайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярилаа.

Тэрээр хэлэхдээ “Бид энэ эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ “Сауд ГобиКоэл Транс” ХХК ашиглалтынлиценз авч, уул уурхайнолборлолт явуулах гэснээс үүдэжТооройн төгөл, Загийн ой, Буйлсын хөндийнбуйлс устаж үгүй болох аюулнүүрлээд байгааг хөндсөнюм.  

Харамсалтай нь нутгийн иргэдийн хүсэлтээр хийгдсэн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакцид тодорхой байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэллээ гэж үзэх үндэслэлтэй хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд бидэнд тохиолдлоо. Бид байдлыг маш  сайн ажиглаж байгаа. Хэрвээ дахин  ноцтой нөхцөл байдал үүсвэл  бид асуудлыг олон нийтэд цаг минуттай нь, баримттай нь мэдээллэх болно” гэлээ. Түүнчлэн  олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчийн ёс зүйг чанд эрхэмлэн аливаа дарамт шахалт, сүрдүүлгээс айж эмээхгүйгээр  зөвхөн үнэнийг олон нийтэд хүргэх ажлаа цааш үргэжлүүлсээр байх болно гэдгээ онцлон хэлсэн