Quotes by TradingView

Сагсан бөмбөгийн Дэлхийн аваргын цом хүртсэн багийнхан бухимдалтай байна

БНХАУ-ын Сияминь хотноо есдүгээр сарын 14-17-нд зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг тэргүүн байр эзэлж Дэлхийн аваргын алтан медалийн эзэд болов.

Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:17 хожиж нэгэн түүхэн амжилт үзүүлсэн юм. Ингэснээр Монголын багийн спортын түүхэн дэх анхны Дэлхийн аварга баг болж байна.

Манай баг өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзад Азийн оюутны аваргад алтан медаль авснаар энэхүү тэмцээнийг зорих эрхтэй болсон. Энэхүү тэмцээнд түрүүлснээр Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцохоор болжээ.

Харин дэлхийн аварга болсон багийнхан нийгмийн шударга бус зүйлст ихээхэн бухимдалтай байгаагаа цахим хуудсаараа ийн илэрхийлээд авчээ.

× Comments are closed.
  • Hello, guest
  • Нөгөө өндөр Шаравжамц билүү сагсчин залуу дарга болсон биз дээ, чинхүү сэтгэлээрээ сагсан бөмбөгөө сонирхдог бол яг одоо дэмждэг цаг нь шүү дээ, бас атаа жөтөө байдаг юм болов уу