Quotes by TradingView

М.ЭНХБОЛДЫГ ЯЛАГДУУЛСАН 5 ШАЛТГААН

МАН энэ сонгуульд М.Энхболд даргадаа ялагдлаа. Учир нь сонгуулийн ялагдлын шалтгаан нэр дэвшигчээс шууд хамааралтай байв. Өөрийгөө, намаа ялагдуулсан М.Энхболд одоо уйлах эрхгүй! Өөрийгөө ялагдалд хүргэсэн М.Энхболдын 5 шалтгаан

  1. ИТГЭЛ ЭВДСЭНЗАСГИЙН ГАЗАР

Энэ бол М.Энхболд өөрийн төрлүүд, тойрон хүрээний хүмүүсээс бүрдүүлж байгуулсан засгийн газар. Өмнөх парламентад сөрөг хүчин байсан МАН мэргэжлийн засгийн газар байгуулна хэмээн давхар дээлийг эрс эсэргүүцэж байсныг ард түмэн дэмжсэн. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж сонгогчдын итгэлийг үүрсэн ч амлалтаасаа ухарсаар ард түмнээ хулхидсаар байгаа юм. Долоон төрлийн татвар нэмэгдүүлж, халамжуудийг зогсоосон давхар дээлтэй, мэргэжлийн бус засгийн газар нь түүнийг сонгуульд ялагдуулсан хамгийн том шалтгаан байлаа. Түүний байгуулсан засгийн газарт итгэл алдарсан ард түмэн энэ сонгуульд заналтайгаар эсрэг санал өгөхөөр бэлдэж байсан юм.

 

  1. М.ЭНХБОЛД ӨӨРИЙГӨӨ ЗҮТГҮҮЛСЭН НЬ МУУГААС МУУ ХУВИЛБАР БАЙВ

Нэр дэвших магадлалтай хүмүүс дунд хамгийн нэр муутай, боломжгүй хүн ньөөрөө байсан.Гэвч Ерөнхийлөгч болох хувийн амбицаас илүү улсаа, намаа илүүд тавьсан бол Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гээд энэ сонгуульд ялалт байгуулах боломжтой хүмүүсийг нэр дэвшүүлэх байв. М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зарлаж байхад ард түмэн зэвүүцэн эсэргүүцэж,АН-ынхан ялалтын баяраа чимээгүй тэмдэглэж эхэлсэн юм. Түүнийг жигшсэн Монголчууд түүнийг сонгоно гэсэн найдвар зөвхөн түүний дотор л байсан байх.

 

  1. АЛДАРТ 60 ТЭРБУМ БА ХАЙРТАЙ ДҮҮ САНДУЙГИЙН ХОРЛОЛ

Төрөөс төрсөн тэрбумтан, газрын наймаачин гэдэг чимэг М.Энхболдын нэрнээс хусавч арилахгүй шошго мэт наалдсан. Үүнийгээ нотлох мэт өнөөдөр ард түмний жигшил зэвүүцлийг дээд цэгт нь хүргэсэн “Алдарт 60 тэрбум”-ын бичлэг нь Монголд төдийгүй дэлхийн түүхэнд задарсан анхны улс төрийн бохир төлөвлөгөө, хөдлөшгүй баримт болсон юм. Үүнийг зохиомол эвлүүлэг гэхняцаалтанд итгэх бор халзан төлөг ч байсангүй. М.Энхболдын 60 тэрбумын төлөвлөгөө ньөөрийнх нь карейрт цэг тавиад зогсохгүй Монголын хамгийн олон гишүүнтэй Монгол Ардын Намыгхонгилд унагаж, төр улсаа иргэдээрээ үзэн ядуулах хөдлөшгүй баримт, уучилшгүй алдаа байлаа. 60 тэрбумын М.Энхболдыг Ерөнхийлөгч болгох биш хамсаатнуудтайгаа хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардаж байгаа цаг үе.

 

  1. ПЯЛДАГУУДЫН ХОРЛОЛ

Өрсөлдөгчдөө мэтгэлцээнд удаа дараа дуудаж байсныг сонгогчид дэмжиж хүлээж байв. Үзэгчдийг дэлгэцийнхээ өмнө уяж чаддаг Яг түүн шиг, Авъяаслаг Монголчууд шоунаас хэд дахин олон хүн уг мэтгэлцээнийг үзсэн юм. Гэвч тэр шууд мэтгэлцээнд ялна хэмээн итгэл төгс байсан М.Энхболд илт ялагдаж сонгуулийн компанит ажлынхан, намын гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдварын галыг бүрмөсөн бөхөөчихөв.Ялагдлын гол шалтгаан нь эзэндээ зориулж бэлдсэн, түүнийг хүрээлэгч пялдагуудын асуултнь сошл ертөнцөдМ.Энхболдыгзүхүүлж өрийнх нь хүмүүс түүний өмнөөс ичихэд хүргэсэн юм.

 

  1. ХУВИЙН АРХИВ, АЛДАГДСАН БИЧЛЭГҮҮД

60 тэрбум, сар шинийн золголт, мэтгэлцээний бэлтгэл гэх мэт М.Энхболдын нэр хүндийг улам бүр унагах бичлэгүүд ар араасаа хөврөн гарлаа. Үүний дотроос М.Энхболд гэртээ сар шинийн золголт зохион байгуулж хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд гэх мэт нөлөө бүхий эрхэмүүд түүний өмнө бөхийн сөгдөн золгож буйг харсан хүн бүхэнМ.Энхболдод зэвүүцэн улам бүр үзэн ядахад нөлөөлөв.

Эцэст нь хэлэхэд энэ сонгуульд Монгол ялаагүй, Х.Баттулга л ялсан. Түүний сонгуульд ялалт байгуулсан хамгийн том шалтгаан бол өрсөлдөгч нь М.Энхболд байсанд л оршино. Энэ сонгууль түүний өөрийнх нь хэлсэнээр хэтэрхий хар пи ар мэдээллийн сонгууль болсон нь үнэн. Учир нь тэр дэвшсэн учраас сонгууль ийм өнгөтэй болсон юм.

М.Энхболдыг Ерөнхийлөгч болгох зорилготой түүний сонгуулийн компанит ажлынхан нэг л зүйлийг ойлгосон гэж найдаж байна. “БОЛГОЁ ГЭЭД Ч БОЛДОГГҮЙ ЗҮЙЛ БАЙДАГ” гэдгийг.

Магадгүй Монгол улс түүхэндээ хамгийн муу Ерөнхийлөгчтэй боллоо.

× Comments are closed.
  • Hello, guest
  • Оюунгэрэлийн тангарга өргөсөн төрийн албан хаагч насаараа хөдөлмөрлөөд асар их олон тэрбумын хөрөнгөтэй болно гэж байдаггүй гэсэн үг ард түмний зүрхэнд хүрсэн
  • yoooo songuulid sanaad oromgui yamar ih mungu taraagaa vee .... mongol dampuurch mungugui bolson gee biz deee lalruudiig buudah ymsan Enhbold, Battulga nariig 
  • энхболд УИХ-ын даргаар үлдэх  нь улсад илүү үр дүнтэй гэж ард түмэн үзсэн учраас ийм дүн гарчээ.
  • манжийн хаан шиг аашилж , хүмүүс сөхрөн золгодог , хаанахын хэн бэ????
    • Сех Болдсайхан энэ албанд тэнцэхгүй тэгээд ч ардын хүү биш албан тушаал горилогсод гэрт нь пялдагнаад л
  • Энхболдыг ялагдуулсан  шалтгаантай санал 1 байна. Харин яахаараа хамгийн уу ерөнхийлөгчтэй болдын
    • 5 shsltgaantsi sansl neg bn.Ded said darga naraa bgui bolgohgui bj ard irgediin busiig changalsan.bas hudalch.Sundui bichleg zadarchihlaa gehed Enhbold iim yria bgui gesen ichmeer
  • Туухэндээ хамгийн муу еронхийлогч гэдгийг хэн мэдэж байгаа юм. Цаг хугацаа харуулна даа
  • hamg-n tom shaltgaan bol enkhbold-n hajuud Battulga bol mongoloo gesen setgelteig mongolchuud medej bsan uchiraas ...
  • энэ       сонгуульд       энхболд       ялагдсан       нь       яахч       үгүй       үнэн       гэвч        ирээдүйгээ        бодоход      ман        монголын      ард      түмэн      хожчих      шиг      боллоо      нарийн       учрыг       нь        ойлгох       цаг      ирнэ       монголчууд       одоохондоо        ялагдчихлаа         ялах       цаг       ирнэ      дээ