Quotes by TradingView

Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөний Б.Жагарыг баривчилжээ

Сүүлийн үед МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг энэ удаагийн буюу 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөө намын нөхөд нь хэд хоног жагсаж цугласан. МАХН-ын гишүүд намын даргаа нэр дэвшүүлэхийн төлөө 300 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй МАН-ын байрны гадаа суулт хийж дараа нь Сонгуулийн Ерөнхий хорооруу нэр дэвшигчийг бүртгэсэн эсэхд хариу өгөх өдөр дайран орсон юм. Гэтэл тэдгээр 300 гаруй хүмүүсээс Хатан туулын гэх тодотголтой Б.Жагарыг цагдаагийн байгууллага онцолж шалгасан байна. Үүнийгээ ч хууль хяналтын байгууллага хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр Б.Жагарыг өглөөнөөс хойш байцааж байгаад гэнэт шүүх хурлаар оруулахаар болсон ч түр хойшилжээ. Хатан туулаа хамгаалъя хөдөлгөөний тэргүүн Б.Жагар тайлбарлахдаа үзэл бодлоо ирэлхийлсэн тэдгээр хүмүүсээс яагаад өөрийг нь онцолж байгааг мэдэхгүй байна. Миний үзэл бодлыг мохоох гэсэн аливаа үйлдлээс айхгүй гэж хэлжээ.

× Comments are closed.
  • Hello, guest