МАХН-ын бага хурлаас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эцсийн шийд гарлаа.

Сүүлийн хэд хоног МАХН-ынхан хурал сургалт гээд хот орон нутгаас нийтдээ 1300 гаруй гишүүд нь цуглараад байгаа билээ. Тэгвэл МАХН-ын 16-р бага хурал өнөөдрийн 11:00 цагаас эхлэн хуралдаж хамгийн сүүлийн шийдвэрээрэй Н.Энхбаярыг эргэлзэлгүйгээр нэр дэвшүүлэхээр шийджээ. Тэдний үзэж байгаагаар бол Н.Энхбаярыг 2012оны сонгуульд шүүхээс ял оноогоогүй байхдаа цагдаагийн бичгийг үндэслэн ял авч магадгүй гэж үзэн Монгол улсын хуулиудыг зөрчиж хэнийг шүүхээс шийдвэр гаргаж ял ноогдуулаагүй байхад сонгох сонгогдох эрхэнд халдаж болохгүй гэсэн заалтыг зөрчиж нэр дэвшүүлээгүйгээс гадна тухайн үеийн сонгуулийн Ерөнхий хороо УИХ-д нэр дэвших мэдлэг боловсролын хувьд тэнцэхгүй гэж үзэж байсан байна. Түүний дараа Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж байжээ. Харин энэ удаад түүнийг Улсын дээд шүүхийн шийдвэр гарч ялтай хугацаа дууссан бөгөөд ял шийдгэлгүй гэж эцсийн дүгнэлт гарсаар байтал түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж түүний өмнөөс өмгөөлөгч гэх А нь СБД-ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар түүний хэлэлцүүлсэн асуудалд материал дутуу гэх шалтгаанаар дүгнэлт гарч нэр дэвших эрхийг нь санаатайгаар олон нийтийн дунд төөрөгдүүлж хугацаа авч байна гэж үзжээ. тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчид тэмцэлийн хэлбэрийг сонгож намын даргаа Ерөнхийлөгчид үзүүлэхээр боллоо.

× Comments are closed.
  • Hello, guest