МАН “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйварт холбоотой нь “тодорхой боллоо”

images-13Монгол Улсын жилийн төсөв үндсэндээ 5 их наяд төгрөг. Түүний 2 их наяд буюу нийт эдийн засгийн бараг гуравны нэгийг нь “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлдэг. Тэгтэл ийм том үйлдвэрийг, Монгол Улсын хамгийн ашигтай бизнесийг хэдхэн хүмүүс хувийн эзэмшлээ болгочихоод байгаа нь үнэн билээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь байтугай энэ үйлдвэрээс 1 хувь эзэмшихэд л Монгол Улсын тэргүүн баян болно. Ингэж хэлэхийн учир, “Эрдэнэт”-ийн 1 хувийн хажууд тус үйлдвэрт шахаж буй бараа бүтээгдэхүүн өчүүхэн жижиг зүйлс. Өнгөрсөн хугацаанд бүх л дарга нар “Эрдэнэт” үйлдвэрт их бага хэмжээгээр юм шахаж, Монголын толгой баячууд болсныг та бүхэн мэдэж байгаа.

Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн энэ том луйвар дан ганц АН-ын түвшинд болоогүй, МАН ч бас оролцсон тулдаа л АН-ынхан ийм бөх зүрх гаргаж Монголын ард түмний баялгийн тэн хагасыг нь хулгайлчихаад байна. Өдгөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк тойрсон улстөр, бизнесийн салбарын томоохон бүлэглэл хувьдаа авсан нь тодорхой болоод байна. Энэ бүлэглэлд хэн хэн байгаа нь ч тодорхой болсон. Тэр ч байтугай засаг солигдсоноос үл хамаарч Төрийн гурван өндөрлөгийг холбоотой гэх нь бий. Худалдаа хөгжлийн банк тойрсон, улстөр, бизнесийн салбараар хүрээгээ тэлсэн, мафийн шинжтэй дээрх бүлэглэл асар их шуналдаа хөтлөгдөж “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан байгаа бөгөөд 49 хувиараа дамжуулж тус үйлдвэр дэх төрийн мэдлийн 51 хувийг чадамжгүй болгож байгаа тэдний шунал хүсэлд хэмжээ хязгаар, ханаж цадах, болоогүй айж эмээх гэсэн ойлголт байхгүй гэдгийг харуулж байна.

“Эрдэнэт” хэмээх эрдэнэсийн 49 хувийг авсан Худалдаа хөгжлийн банкны цаад эзэн нь “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг гэгч бөгөөд тэрбээр ийм том луйварт эртнээс бэлтгэгдсэн нэгэн гэдэг нь Хөтлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой томоохон үйлдвэрүүдийг өөрийн болгосноос харагддаг. Тэгвэл түүний АН дахь гарц нь олон жилийн өмнөөс тэжээж, тэтгэж ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг бол МАН дахь гарц нь МАН-ын хотын фракцийн дээрээсээ хоёр, гуравт бичигдэх Т.Бадамжунай юм. Д.Эрдэнэбилэгийг Т.Бадамжунайгийн хүргэн хэмээн эх сурвалжууд мэдээлээд байгаа. Өдгөө төрийн эрхийг барьж буй МАН-ыг тус намын хотын фракцийнхан нь удирдаж буй. Тодруулбал, хотын фракцийн дарга М.Энхболд тэргүүтэй нөхдүүд барьж буй. Тиймээс Т.Бадамжунайгаар дамжуулан М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйварт холбогдсон байх магадлалтай гэж олон нийт үзэж байсан.

download

Тэгвэл энэ таамаг үнэн болохыг батлах мэт “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунай томилогдохоор болсныг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Томилгоог Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хийх бөгөөд түүнийг М.Энхболдын тушаалаар ийм алхам хийх гэж байгааг бараг хүн бүхэн гадарлаж байгаа байх. Нөгөө талаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг атлаа төрийн 51 хувиас дээгүүр эрх мэдэлтэй болж Ерөнхий захирлаар нь өөрсдийн хүнээ томилчихоод буй Худалдаа хөгжлийн банк тойрсон бүлэглэлийн эрх ашгийг Засгийн газар Т.Бадамжунайгийн томилгоогоор хүлээн зөвшөөрөх гэж байна. 51 хувийг нь эзэмшдэг төр Ерөнхий захирлыг нь томилох ёстой атал Гүйцэтгэх захирлыг нь томилж өөрсдийгөө 49 хувийн эздүүдээс доогуур чадамжтай гэдгээ хүлээн зөвшөөрөх гэж байна. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн хуйвалдаанд МАН оролцсон нь тодорхой байгааз. Мөн өнгөрсөн өдрүүдийн үйл явдал энэ луйварт МАН-ын дээд түвшний ганц хоёрхон хүн л холбоотой гэдгийг харуулаад байх шиг.

bdgewrmceaepe6u

Тиймээс Ц.Нямдорж гуай та “Эрдэнэт”-ийн луйврын асуудлаар дан ганц АН биш МАН-тай хүртэл тэмцэх болж байна. Та “Эрдэнэт”-ийн асуудлаар намдаа хандсан уу, нам уруугаа хандвал асуудлыг арай ойроос шийдэж болох юм биш үү. Ер нь тэгээд хотын захиргаанд байхаасаа л элдэв газрын асуудал, мөрийтэй тоглоомын асуудалд холбогдож, тиймдээ ч “Жу Мээрэн”, “Казиночин” гэх мэт муу нэртэй Т.Бадамжунай “Эрдэнэт”-д арай л тэнцэхгүй байна. Казино тоглодгоороо алдартай, их мөнгөөр тоглодог, олдог ч, алддаг ч гэх Т.Бадамжунайг олохоосоо алдах нь их гэдэг юм билээ. Бүр донтогчийн хэмжээнд авч үздэг. Тэгвэл ийм хүн нэг өдөр “Эрдэнэт” үйлдвэрээр казино тоглочих юм биш биз. Монгол Улсыг хагас зуун жил тэжээсэн “ганц саалийн үнээ”-г маань казиногийн ширээн дээр тавиад туучихвал яана. “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хадам аав Т.Бадамжунай “Эрдэнэт”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, тус үйлдвэрийн 49 хувийн хуйвалдаан ил цагаандаа буйг харуулаад байгаа бус уу. Аль эсвэл би л ганцаараа ингэж харж, дээрээс нь МАН-ын удирдлагууд ч бас энэ хуйвалдаанд холбоотой юм байна гэж бодоод байна уу.

Төгс

Эх сурвалж: Ugluu.mn

Сэтгэгдэлүүд:

  1. зочин

    үнэхээр гайхамшигтай увайгүй луйварчин шүү? ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдэг газрын наймаачид нэгдээд аваа шив. та нарын луйварыг одоо монголчууд мэддэг болсон шүү? газрын наймаа сүнгэнүүлж байсан үе чинь биш шүү энхболдоо болиоч наад луйварчнаа зайлуул

  2. манан

    Их хурлын одоогийн дарга МАН-ын дарга ЕРӨНХИЛӨГЧ 2 ХУЙВАЛДАХГҮЙГЭЭР ИЙМ ТОМ ЛУЙВАР ХИЙЧИХЭЭД ТЭД ИНГЭЖ ТОМРООД БАЙЖ ЧАДАХГҮЙ . ЭРДЭНЭТИЙН уз ТОМИЛОН ОДОО БҮР ЛУЙВРАА ӨӨРИЙН БОЛГОЖ БАТАЛГААЖУУЛЖ АВЛАА

  3. Зочин

    Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм. .

  4. Зочин

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  5. Зочин

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  6. Зочин

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  7. Зочин

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  8. Зочин

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  9. Зочин

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  10. Зочин

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  11. Зочин

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  12. Зочин

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  13. Зочин

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  14. Зочин

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  15. Зочин

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын (төрийн) хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  16. Anonymous

    Баярлалаа дээрхи сэтгэгдлүүдээс бүх юм тодорхой байна.

  17. Anonymous

    арай л хэтэр ч бна энэ хулгайчуудаа бариач ээ төр маань бна уу түмэн олон минь сохроогүй л байлтай

  18. ИРГЭН

    ТЭНЭГ ЯДУУ АРД ТҮМНЭЭР ЯАЖ Ч ТОГЛОЖ ТОХУУРХАЖ БОЛНО ГЭСЭН КОММУНИСТ СУРГААЛ НЬ ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ ШҮҮ ДЭЭ.ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ХОХЬ НЬ ЗАЯА НЬ ТЭР.УДАХГҮЙ ХЯТАДЫН БООЛ БОЛЧИХСОН ЯВЖ БАЙХ БИЙ ДЭЭ.АХ ДҮҮ КОММУНИСТ НАМУУД ЮУ ГЭЖ АРДЧИЛЛЫГ ХИЙХ ВЭ ДЭЭ.

Comments are closed.