Лу.Гантөмөрөө чи бид хоёр хөгшиднөө

Өчигдөр орой Лу.Гантөмөрийн захиалга бололтой төлбөртэй хэмээх тодотголтой нэвтрүүлэг NTV телевизээр эхлэн гарав. Өнөөдрөөс бүх ТВ гээр явах биз. Нэг ардчилал фракцийн голдуу Х.Тэмүүжин, М.Батчимэг тэргүүтэй Ерөнхийлөгчийн даган баясагчид “Залуу хүн л, залуучууд л ардчилсан намын аварна, хөгшин гарууд цаашаа” гэх маягтай ярив. Мөн АН ын даргад нэр дэвшигч 5 ын зэрэгцсэн зурагнаас ганцхан Лу.Гантөмөрийг хасч нөгөө дөрвийг “авч өгөв.” Тэд уг нь 21 аймгаа хамтдаа тойрч яваа. Хамт яваа нөхдөө ар хударгаар нь мурьж муулж захиалгат нэвтрүүлэг хийнэ гэдэг хамтдаа адуу хөөж яваад нэгнээ улаан суга руу нь хутгалаад хэдэн адсага хөөж оддог Түгжил мэт санагдав. Тэгээд ч ер нь 40 гарсан залуус гэж байдаггүй юм аа, Гантөмөр өө…. Чи бид нэг үеийнх…Би лав өөрийгөө залуу үе гээд жинхэнэ залуучуудын өмнө онигоо болоод байдаггүй л дээ, андаа….Улс төрийн намын жинхэнэ залуу үе гэдэг бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ -ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар юм шүү дээ. Чи бид хоёр бол арай л хөгшидөөд байна уу, үгүй юу …. гаагүү байгаа…

Мөнхбаясгалан

Сэтгэгдэлүүд:

  1. ИРГЭН

    ТАНАЙ МЭДЭЭЛЭЛ ЯСТ МЭЛХИЙН ХУРДТАЙ ЮМ БАЙНА.ДАХИН ОРОХГҮЙ ЭЭ.БАЯРЛЛАА

Comments are closed.