ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

%d3%a9%d1%80%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d1%83%d1%80%d1%85%d0%b0%d0%b92Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 16. Сугар гараг. Шувуун хушуут одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Мунхрахуй
Суудал: 
Шороо

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Та дотоод сэтгэлийнхээ юу хэлж байгааг сонсож, муу ёр, зөн билэг юу зөгнөж байгааг анхааралтай ажиглана. Бүх юманд сэтгэлээсээ хандаж хэн нэгнийг буруутгаж, муу юм санан сэтгэлээ зовоох хэрэггүй. Хайр сэтгэлийн амьдралд уналт гарна. Хайртай хүнтэйгээ ойлголцоогүйгээс болж сэтгэлээр унана. Энэ асуудал удаан үргэлжлэхгүй. Гэхдээ эртний таалагддаг байсан хүнтэйгээ гэнэт уулзана. Энэ үед та сэтгэл хөдлөлөө нуухыг хичээгээрэй. Сарын дунд та xүч, цаг хугацаагаа үзэл бодлоо хамгаалах, мэргэжлийн асуудал шийдэх, ойр дотны болон хамт ажилладаг хүмүүстэйгээ учраа ололцоход зарцуулна. Танд ашигтайгаар шийдэгдэх магадлалтай. Амьдралыг үзэх үзэл, ертөнцийг харах хандлагыг тань сорино.


ҮХЭР (4/20-5/20)

Таны ажил яг төлөвлөсний дагуу явах бололтой. Юу хийх хэрэгтэй талаар санаа зовох хэрэггүй, хором бүрийг амталж мэдэр. Энэ үдшийг ах дүү, хамаатан садантайгаа сайхан өнгөрөө, уулзалтын үр дүн гайхалтай сайхан байх болно. Бусдад эрч хүч энергиэ алдахгүйн тулд тэдэнд уур бухимдлаа бүү гарга, та шим шүүсээ соруулахаас цаашгүй. Дипломатч, юмны эвийг олдог аргаа ашиглан асуудлуудаа шийдвэрлэснээр хүссэн үр дүндээ хүрч чадна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ялангуяа эмэгтэйчүүдэд илүү тааламжтай өдөр болох нь. Та хүсвэл өөрийгөө анхаарлын төвд байлгаж, үнэд орж, бусдыг өөртөө магтаал сайшаалын үг хэлэхэд хүргэж чадна. Энд бүхэн танд хурууны үзүүрээр дөнгөчих хялбар зүйл байх бололтой. Гэхдээ таны энэ байдал бага зэрэг өрөөсгөл талтай. Учир нь эрчүүд хүүхнүүдийг энгийн, байгаагаараа байхад дуртай байдаг. Харин эрчүүд шагнал урамшуулал хүртэх, бэлэг авах, ямар нэгэн зүйлд хожих магадлалтай байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Аз завшаантай өдөр. Та хэн нэгэнд тэвчихийн аргагүйгээр татагдана. Энэ нь таны хэв төрхийг эвдэнэ. Таагүй үр дүнд хүргэх хайрын харьцаанаас болгоомжил. Ажил дээрх хайрын романд живэх хэрэггүй. Ухаалаг байж, өөрийг тань дүгнэх ажлын үр дүнгээ сайжруул. Бизнесийн илтгэл тайлан олны таашаалыг хүртэнэ. Ажил төрлөө солих талаар бодно. Гэхдээ энэ бүхэнд гэр бүл тань дургүйцэхгүй байх талаар бод. Өөрийгөө сорих нь сайн боловч бусдын ялих шалихгүй зан аашнаас зайлсхий.


АРСЛАН (7/23-8/22)   

Үнэхээр тогтвортой байх хэдий ч нухацтай царайлах нөхцөл байдал үүсч ч мэдэх юм. Хэрвээ та хараахан дуусаагүй бол одоо танд аз жаргал тав тухыг мэдрүүлдэг амьдрал өөд урагшилж өөрийн хувь заяагаа удирдах цаг болсон. Багаар ажилласнаар ажил тань амжилттай болох ба та удирдаагүй байсан ч үүнд тусалсан гэдэг нь чухал. Юуны түрүүнд та шинэ арга барил, дүрэм зааврыг сурах хэрэгтэй. Ханын шүүгээ, шургуулгуудаа, зоорь болон хөргөгч, дээвэр, хашаа хороогоо гэсэн эдгээр газраа цэвэрлэ. Нэг их удаан ашиглахаа болсон эд зүйлсээ эмхэлж янзал. Таны амьдрал чухал хэрэгтэй гэсэн хүмүүс урт наслах болно.


ОХИН (8/23-9/22)

Маш муу өдөр. Бие тавгүйтэж, уур уцаар дээд зэргээр таныг зовоож, нервтэнэ. Тиймээс биеэ барин болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Өөрийгөө зөвтгөн зүтгэх болон бусдад буруугаа тохон өөрөө цэвэр гарах гэсэн оролдлого эргээд таныг эвгүй байдалд оруулна. Хэрэв энэ өдөр та аялал эсвэл холын замд гарахаар төлөвлөсөн байсан бол болгоомжтой байгаарай. Учир нь бэртэл гэмтэл авах юм уу эсвэл осолд орох эрсдэл өндөртэй байна. Зүүд зөнтэй байна. Түүдэг гал, гал түймэр зүүдэлбэл ажил хэрэг тогтворгүй байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өглөө хуульч, нягтлан бодох, хөрөнгийн биржийн брокер эсвэл үл хөдлөх хөрөнгийн зуучаас зөвлөгөө авах, хөлслөх хэрэгцээтэй хүмүүсийн хувьд таатай үе байх болон. Гэнэт баахан зүйл худалдан авах хүсэл төрдөг зангаа орхитлоо зээлийн картаа гэртээ орхиж байх нь дээр. Үгүй бол та нэг их хэрэгцээгүй зүйлүүд худалдан авч мөнгөө үрэх болно. Өглөөгүүр зорилгодоо хүрэх боломжийг чинь хязгаарлаж байсан саад тотгорууд арилах болно. Дараа нь учрах бага сага сааданд санаа зовох хэрэггүй, учир нь олдох болно. Таны тэмдгийн гишүүд гол төлөв ар талын ажил дээр илүү дэвшилттэй ажилладаг бөгөөд хэрэв та хүлээцтэй байх юм бол ажлын бүтээмж чинь өндөр байх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удаан тайван байж яг одоо өөрийнхөө өмнө байгаа зүйлсийг хий. Хэрэв та энгийн байж чадвал өдрийг өөрт ашигтайгаар өнгөрөөж чадна. Таны хичээл зүтгэл хариулт аваагүй дуудлага, хойшлогдож эсвэл бүр цуцлагдсан хуралтай адил өчүүхэн зүйл болохыг ойлгоно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа эргэн хандуулах нь хамгийн сайн арга байх болно. Амралтаа гэр бүлтэйгээ өнгөр. Харин өмнө нь цагийг зугаатай өнгөрүүлж эхэл.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр та өөртөө итгэлтэй байж аливаад шийдэмгий хандах хэрэгтэй. Санаанд оромгүй зүйлүүд ар араасаа урган гарна. Таныг дагалдан шударга бус хандан танд буруу мэдээлэл өгч, өөрийнхөө нөхцөл байдлыг дээшлүүлэхийг оролдож магад. Та хүмүүсийн үгэнд итгэхдээ болгоомжтой бай.

 


МАТАР (12/22-1/19)

Энэ бол сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү, хүчтэй мэдрэмжтэй өдөр байх болно. Сэтгэл хямруулсан тохиолдол, нөхцөл байдалтай эвлэрч суулгүй урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Энэ эрч хүчийг түрэмгий байдлаар хэрэглэх хүсэл ихээр төрөх тул болгоомжтой байж гольдролыг нь олох хэрэгтэй. Хувийн эд хөрөнгөө цоожтой саванд хадгалах нь хулгайчаас сэрэмжлэх арга байх болно. Их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй. Дээрэм хулгайд өртөх эрсдэл өндөр байна.


ХУМХ (1/20-2/18)

Таатай өдөр. Та ямар нэгэн зүйлийг маш гүнзгий мэдэх хэрэгтэй бол энэ өдөр түүнийгээ хийгээрэй. Хайр дурлалын асуудлууд ар араасаа гарч ирнэ. Хосуудын сэтгэл санааны байдал тогтворгүйжиж нэг нэгнээ гомдоох, хардах магадлалтай байна. Энэ үед ямар нэгэн муу үйлдэл хийх эсвэл муухай ааш гаргах хэрэггүй. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ дотно харьцаанд орох хэрэггүй. Тэвчээргүй байдал муу үр дагавар авчирна. Гэр бүл салалт, татвар нэхэмжлэл, ав залгамжлах маргаан зэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь үр дүнтэй байх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Урт өдөр. Аливаа шинэ үйл хэрэгт оролцох гэсэн хүсэл таныг илүү өгөөмөр, бусдад нээлттэй нэгэн болгох байх. Гэсэн хэдий ч хэрэггүй зүйлсээс татгалзаж байх хэрэгтэй. Хэрэггүй, ашиггүй зүйлс танд нэмэр бус нэрмээс болохоос цаашгүй юм. Сууж байгаа газраасаа заавал шороо атгаж босох хэрэгтэй. Өндөр настан, хамт ажилладаг хүмүүсээ сонсож, тэдний алдаанаас суралц. Зөв тийш нь өөрийгөө залж яваарай. Тэд таны хүндлэлийн хариуд амжилтад хүрэхэд тань дэмжиж тусална.