Quotes by TradingView

Звери Монголчуудыг үл ойшоож, сонсогчид руугаа хэлээ гаргажээ…

9 Сард олон хамтлаг дуучдын тоглолт болох төлөвлөгөөтэй байсан бөгөөд салхийг нь хагалж ОХУ-ын амьд хөгжимийн хамтлаг болох Звери хамтлаг тоглолтоо хийсэн.

Манай улсын хэсэг залуус зохион байгуулан Эх орондоо авчирч тоглуулсан бөгөөд тус хамтлагийг нисэх онгоцны буудлаас  тосож авхаар очсон Үндэсний хувцастай  Монгол охиныг үл ойшоож буй мэт барьсан аягатай  ааруулнаас нь идэлгүй гүйн явсан байна. Мөн Звери хамтлагийн тоглолт ид дундаа ороод хамтлагийн гишүүд амарч байх зуур тайзан дээр байсан орос техникч үзэгчид рүү цэвэр ус шидсэн нь тэнд цугласан залуусын бухимдлыг төрүүлсэн бөгөөд үзэгчдийн дундаас нэг нь усыг нь зөрүүлэн шидэж техникчийн мөрөн дээр оножээ.Энэхүү явдалд хамтлагийн гишүүд уурласан бололтой ганц хоёр дуу дуулсан болоод л гүйгээд алга болсон.Үүгээр ч зогсохгүй сонсогчид руу хэлээ гаргаж тархайрсан гэнэ шүү.

Ийнхүү өөрсдийг нь хүндэтгэн Эх орондоо авчирсан биш үл ойшоогдсон, сонин байдалтай үлдлээ.

medeel