Quotes by TradingView

Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун нар МАХН-д элсэх үү

УИХ-д МАНаас сонгогдон  гишүүн болсон Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын зургаан гишүүн МАХН-д орохоор хувь, хувьслын тохироо хийгдээд эхэлсэн гэнэ. Үүнийг батлах гэсэн шиг УИХ-ын гишүүн О.Баасанхүү www.news.mn  сайтад өгсөн ярилцлагадаа ~МАНын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан гэж хэлсэн шүү. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй.  Та нар харин цагаас нь өмнө юм мэдэх гээд зарим зүйлийг хурданд нь оруулах гээд байх юм. 

Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно. Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй.~ гэж дурьдав

Саарал ордонд нисэж байгаа ~бор шувуугаар~ бол МАНаас гарч МАХН-ыг сонгож  байгаа гишүүд нь Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын хашир туршлагатай улс төрчид гэнэ. ~Будаг нь ханхалсан~ гишүүдээс намаа орхиж байгаа нь  Т.Аюурсайхан,  ~намаас орж, гарч тоглодог~-оос Х.Болорчулуун нарын нэр яригдаж байна. 

Тэдний намаа орхих болсон шалтгаан нь үл ойлголцол ажээ. Чухам ямар асуудалд удаа дараа үл ойлголцсоныг намынхан нь үг алдахгүй байгаа. 

Тэдний хувьд МАХН-ыг сонгож байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбоотой. Зарим нэгнийх нь хувьд нам сольж байгаа нь МАН-даа сөрөг хүчин болж гадуурхагдаж байгаатай нь шууд холбоотой аж.

Ямартай ч тэгээд бөөндөө намаа орхих юм бол Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хуваах нь тодорхой. Асуудал энэ долоо хоногт хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.  

 

× Comments are closed.
  • Hello, guest