Д.Пүрэвдавааг хорьж шалгах үндэслэл үүсчээ

15319431_1221874651234816_375669388_nБаянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр шалгагдаж, цагдан хорих 461 ангид хоригдож байгаа. Н.Батсүх нь  хятад улсын иргэнээс 200 сая төгрөгийг газрын урьдчилгаа хэмээн авч байгаад газар дээрээ АТГ-ынханд баригдсан тухай мэдээлэл өнгөрсөн намар хэвлэлээр гарсан. Тэгвэл энэ удаад Н.Батсүхийн хэрэгтэй холбогдуулан Засаг дарга асан Д.Пүрэвдавааг шалгаж байгаа бололтой.

Мөн Д.Пүрэвдаваа нь  Баянзүрх дүүргийн  ИТХ-ын сонгуульд  АН-аас  нэр дэвшигчидээ удирдан оролцохдоо иргэдийн саналыг бэлэн мөнгөөр худалдан авах үйл ажиллагааг урьдчилан тохирч,  санаатай, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр иргэд түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байна.

Учир нь  дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчидээс 3 нэр дэвшигч иргэдийн саналыг худалдан авахын тулд мөнгө тараасан гэдэг нь шүүхээр тогтоогдоод байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх гурван нэр дэвшичгийн хувьд  сонгогчийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан нь батлагдсан.  Дээр нь бас гурван нэр дэвшигч  мөнгө тарааж сонгогчийн саналыг худалдан авсан хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 82 дүгээр зүйл буюу Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах тухай зүйлийн “82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Ямартай ч түүнийг газрын хууль бус наймаа болон Төрийн эрх мэдлийг хууль бусаар  авах хуйвалдаан зохион байгуулсан гэх  үндэслэлээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нь тодорхой боллоо. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг хорьж шалгах үндэслэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

А.Галт

Эх сурвалж: zone.mn

× Comments are closed.
  • Hello, guest