Quotes by TradingView

Дуучин Т.Баясгалан *Алтан цомог*-оо гаргалаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуунуудаасаа дээжлэн *Алтан цомог* гаргасан байна. Нийтийн дууны ертөнцөд давтагдашгүй орон зайгаа эзэлсэн дуучин бүсгүй эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн уран бүтээлүүдээ шинэ цомогтоо багтаажээ.

*Хайрлан дуулмаар байна*, *Ботгоны дуу*, *Мөнхийн дэргэд ээж минь*, *Хаврын найраг* зэрэг сэтгэлд хүрсэн 20-иод дуугаа багтаасан *Golden album*-ыг Hi-Fi CD shop- ын бүх салбар  дэлгүүрээр худалдаалж байна.

  • Hello, guest