Quotes by TradingView

Гүнжийн сүм буюу жинхэнэдээ Аръяабалын сүм

Мэлхий хадны цаахан талд байдаг хүмүүсийн мэддэгээр Гүнжийн сүм буюу Жинхэнэ нэр нь Аръяабалын сүмд Нийслэлчүүдийн ихэнх нь очсон бизээ. Юун түрүүнд энэ хоёр сүм хоорондоо ялгаатай бөгөөд Гүнжийн сүм нь өөр газар байдаг буюу тус сүм биш гэдгийг онцолон хэлмээр байна. Харин тус сүмийн хувьд зааны толгой бүхий урт цагаан шаттай тус барилгын тухай олон нууцууд байдаг гэдгийг уншигч та мэдэх үү. хамгийн энгийн зүйл гэхэд тус сүмийн том хаалганы хоёр талд тэдний тайлбарлагчийн хэлдэгээр гурван ангит кино буюу Диваажин – Өнөөгийн амьдрал -Там гэсэн гурван ертөнцийг ялгаран зургаар харуулсан байдаг байна. Мөн тус газарт очиж залбирсанаар тухайн жилийн бүх засал номын уншуулсантай дүйцэх ариун үйл болдог гэжээ. Хаврын сайхан өдрүүдэд амралтынхаа аль нэгэнд нь очоод гарахад тун хэрэгтэй гэж уншигч танд зөвлөе.