Quotes by TradingView

Геологийн судалгааны ажлын тендерийн зөвлөх үйлчилгээны талаарх зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

download (1)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. 2016 онд Уул уурхайн яамнаас Улсын төсвийн хөрөнгөөр “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ыг 10 төсөл, Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын-1 төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын-1 төсөл хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дор дурдсан нутгийг хамарсан нэр бүхий геологийн судалгааны ажил болно. Үүнд:

 

Багцын

дугаар

Төслийн нэр. Байршил.  Аймаг, сумын нэр,  Код,                                                (эхлэх дуусах хугацаа) Геологийн даалгавар                                                                                                     /шийдэх асуудал, дуусах хугацаа/
1 2 3
1. 1:50000-ны  масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил
1 Галбын говь-50

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт К-48-46-Б, К-48-47-А,Б,В,Г, К-48-48-А,В, К-48-59-А,Б,В,Г-а,б,в

Код: ГаГ-50 (2016-2020 он)

4044.94 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
2 Худгийн нуруу-50

Баянхонгор аймгийн Баянлиг, Өвөрхангай Богд сумдын   нутагт L-47-131-А,Б,В,Г, L-47-132-А,В, L-47-143-А,Б,В,Г, К-47-11-А,Б

Код:ХуН-50 (2016-2020 он)

4434.42 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
3 Норовлин-50

Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан овоо сумдын   нутагт М-49-118-В,Г, М-49-129-А,Б, В,Г, М-49-130-А,Б,В,Г

Код: НоР-50 (2016-2020 он)

3420.82 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
4 Тээгийн гол-50

Булган аймгийн  Хишиг-Өндөр, Орхон, Могод, Бүрэгхангай сумдын   нутагт М-48-123-А,Б, В,Г, М-48-135-А,Б,В,Г

Код: ТэГ-50 (2016-2019 он)

2738.0 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2019 оны 12-р сарын 31/
5 Тэрэм уул-50

Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Уул-Баян сумдын  нутагт L-49-33-В,Г, L-49-34-В,Г, L-49-45-А,Б, L-49-46-А,Б

Код: ТэУ-50 (2016-2019 он)

2819.53 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2019 оны 12-р сарын 31/
6 Сант-50

Өвөрхангай аймгийн Өлзийт, Тарагт, Сант, Баянгол сумдын  нутагт L-48-63-А,Б,В,Г, L-48-64-А,Б,В,Г

Код: СаТ-50 (2016-2019 он)

2867.68 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2019 оны 12-р сарын 31/
7 Их Өлзийт-50

Өмнөговь аймгийн Манлай сум, Дорноговь аймгийн Мандах сумдын нутагт L-48-143-А,Б,В,Г, L-48-144-А,Б,В,Г, К-48-11-А,Б, К-48-12-А-а,б,г, Б-а,б,в

Код: ИхӨ-50 (2016-2020 он)

4179.17 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
8 Номгоны нуруу-50

Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон сумдын нутагт К-48-29-А,Б,В,Г, К-48-30-А,Б,В,Г

Код: НоН-50 (2016-2020 он)

3028.87 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
9 Цайлангийн нуруу-50

Өмнөговь аймгийн Гурван тэс, Ноён сумдын нутагт К-47-48-Б,Г, К-48-49-А,Б,В,Г, К-47-60-Б,Г, К-48-61-А,Б

Код: ЦаН-50 (2016-2020 он)

3483.0 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
10 Сүүжийн говь-50

Өмнөговь аймгийн Баян-овоо, Ханбогд сумдын нутагт К-48-46-Г, К-48-57-Б,В,Г, К-48-58-А,Б,В,Г, К-48-69-А,Б,В-а,б,в, К-48-70-А-а,б,в, Б-а,б,в

Код:СүГ-50                                   (2016-2020 он)

4411.02 кв.км талбайд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлан, 1:50000-ны масштабтай геологи, ашигт малтмалын зургийг зохиож, уг талбайд байж болох бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг үнэлэх.           /2020 оны 12-р сарын 31/
2.Сэдэвчилсэн судалгааны ажил
11 Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлыг       Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгуудын нутагт К-46-VI, XII, K-47-I, II, III, IV, V, VI, K-47-VII, VIII, IX, X, XI, XII, K-47-XV, XVI, XVII, XVIII, K-48- I, II, III, IV, V, VI, K-48-VII, VIII, IX, X, XI, XII, K-48-XIII, XIV, XV, XVI, XVII, XVIII, K-48-XX, XXI, XXII, K-49-I, II, III, IV, K-49-VII, VIII, IX

Код:УГЗ-200-К-2016                   /2016-2020 он/

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгуудын нутгийг хамарсан “К” хавтгайн 220,395.77 кв.км талбайд хийгдсэн улсын геологийн 1: 200 000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэх.

/2020 оны 12-р сарын 31/

 

3.Агаарын геофизикийн судалгааны ажил
12 Ховд-I агаарын 5 сувгийн (соронзон, уран, тори, кали, нийлбэр) геофизикийн судалгаа. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын нутагт L-45-VI, L-46-I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII, XIII, XIV, XV, XVI, XVII, XVIII, L-47-I, VII, XIII

Код: Ховд-2016

/2016-2019 он/

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын нутгийг хамарсан 104, 044.0 кв.км талбайд агаарын 5 сувгийн (соронзон, уран, тори, кали, нийлбэр) геофизикийн судалгаа хийх.

/2019 оны 12-р сарын 15/

 

 

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлага хангаж, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Мэдээлэлд дараах зүйлсийг нэмж багтаасан байна. Үүнд:

  • Зөвлөх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Зөвлөх хуулийн этгээдийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр сонгосон талбайн нэр, багц,
  • Зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэхэд санал болгож буй мэргэжлийн боловсон хүчний нэрс, чадвар, туршлагыг илтгэсэн мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн тухайн судалгааны чиглэлээр ажилласан туршлагын талаарх мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн 2014, 2015 оны жилийн эцсийн аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 5-р сарын 26-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2016 оны 5-р сарын 27-ны өдрийн 10.00  цагийн дотор ирүүлнэ үү.

Гадаадын этгээд оролцох эрхтэй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Засгийн газрын 2 дугаар байр,

Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Уул уурхайн яамны 303 тоот өрөө, Утас 11-311122, Утас 51-263750