Гамшгийн далимаар газартай болох хүсэлтэй хүмүүс Баян-Өлгийд олон байна гэв

Гамшигт өртөөд, өөр газарт шилжин суурьшигсдад газар олгож байгааг далимдуулан газар авах тохиолдол ихэсчээ.

bayn0716

-Үерийн аюулд өртөөд хохирогсдод бид зохих хандив тусламжийг хуваарилан хүргүүлэх, ундны ус болон цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулаад байна. Гэтэл байр байшин нь гамшигт өртөөгүй зарим нь газар, бусад тусламж өгөхийг шаардаж, бүлэг зохион байгуулан маргаан дэгдээж буй нь буруу хандлага газар авах нь. Зарим нь улам даварч машины шилийг цохиж хагалсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна гэж аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар мэдээллээ.

 

Ш.Айзаря

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг