Quotes by TradingView

Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн *Монголын мистер-2017* тэмцээн болж өндөрлөлөө. Ардчилалын салхитай анх сэвэлзэн залуус бие бялдрын өв тэгш байдлыг эрхэмлэн харьцангуй шинэ содон зүйл шиг санагддаг байсан уг спорт хүрээгээ тэлсээр өнөөдөр 26 дахь удаагийнхаа аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд оролцогчид бодибилдингийн насанд хүрэгчдийн зургаан жингийн ангилал, 21 хүртэлх насныхан, бодибилдинг мастер, атлетикийн бие бялдар, эмэгтэй фитнесс, эрэгтэй фитнесс, эмэгтэй моделийн бие бялдар гурван ангилал, эрэгтэй моделийн бие бялдрын гурван ангилал гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.