Quotes by TradingView

Баянзүрх дүүрэг хэзээ эзэнтэй болох вэ?


“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 26.2-т сум, дүүрэг, аймаг, нийслэл, баг, хорооны Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилогдоно гэж заасан байдаг. Одоо ч энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Дараагийн сонгуулиар нам нь олонх болсон тохиолдолд хуучин Засаг дарга шинээр томилогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Энгийнээр тайлбарлахад Засаг даргын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ гэж ойлгож болно.

Гэвч хугацаа хэтрүүлэн ажиллаж байгаа, дээрх хуулийг зөрчиж байгаа нэгэн эрхэм нийслэлийн Баянзүрх дүүргийг удирдсаар байна. Энэ бол Д.Пүрэвдаваа гэгч.

Тэрээр 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласан. Орон нутгийн сонгууль болж дүүргийн Засаг дарга шинээр томилогдох ёстой ч Д.Пүрэвдаваа ажлаа хийсээр л байна.

Уг нь АН орон нутгийн сонгуулиар олонх болсон бол түүнийг дахин Засаг даргаар томилоход асуудал үгүй. Гэвч сонгуулийн дүн одоо ч маргаантай, шүүхийн шатанд хэлэлцэгдсээр байгаа билээ. Юун маргаан билээ гэж асуувал мартагдах шахаад байгаа мөнгө тараасан гэх асуудлыг дахин сөхөх шаардлагатай болж байна.

2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан орон нутгийн сонгуулиар БЗД-т АН-аас нэр дэвшигч зургаан эрхэм мөнгө тараасан асуудал юм. Тэдний дөрвөн нэр дэвшигчийг мөнгө тараасан болохыг шүүхийн шатанд тогтоогоод байгаа. Харин хоёр нэр дэвшигчийн асуудал одоогоор шалгагдаж байна. Ингэснээр МАН 19 суудал, АН 18 суудалтай болж байна. Уг нь АН 22 суудал авсан. Гэвч зургаа нь мөнгө тараасан маргаантай. Үүнээс болоод л өнөөдрийг хүртэл нийслэлийн БЗД-ийг хэн хэрхэн удирдаж явах нь тодорхойгүй, асуудал бүрхэг хэвээр үргэлжилсээр байгаа юм.

Харин энэ завшааныг Д.Пүрэвдаваа гэгч л маш овжиноор ашиглаж, бүрэн эрхийнхээ хугацааг хэтрүүлэн ажилласаар байгаа юм. Гэвч сонгуулиар түүнийг улиран ажиллах эрх олгоогүй. Үүнээс болоод л БЗД эзэнтэй ч юм шиг үгүй ч юм шиг хоног өдрүүдийг өнгөрүүлж байна.

Асуудал хэзээ хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй. Аль аль талаасаа улс төр хутгалдчихсан. Хэний нам олонх болж, дүүргээ удирдах гээд байгаа бүрхэг. Энэ байдлаар үргэлжилбэл дүүргийн иргэдэд л хүндрэл бэрхшээл учирна.

Уг нь одоо дүүргийнхээ төсөвт тодотгол хийгээд хийж хэрэгжүүлэх ажлаа эхлүүлж, асуудлуудаа шийдвэрлээд явах ёстой. Гэвч яг хэн удирдаад байгаа нь тодорхойгүй учраас хэлэлцсэн асуудлууд, тушаал, шийдвэрүүд бүгд хууль бус болчихоод байгаа юм. Хуульгүй улсад байгаа Хаан шиг л авирлаж байна шүү дээ. Бид чинь уг нь хуульд захирагддаг, ардчилсан засаглалтай улс амьдардаг. Бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Гэтэл нэг хүн хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, түүний үйлдлийг дийлэх шүүх засаглал ч гэж алга.

Энэ байдал удаан үргэлжилбэл Баянзүрх гэх дүүрэг үгүй болж Д.Пүрэвдаваагийн хаант улс бий болох вий дээ. Тэгээд тэр хаан нь хууль зөрчөөд л, иргэдийн саналыг худалдаж авсан гэх асуудал бүхэнд хутгалдаад л, явж байх нь… Энэ бүхэн хэзээ дуусч, БЗД хэзээ эзэнтэй болох вэ?

× Comments are closed.
  • Hello, guest
  • Яанааааа дуусаагүй юмуу тэр пүрэвдаваа чинь олон хэрэгт холбогдож магадгүй гээд элчингийн ажил гуйгаад нийслэлээр явж байсан гэсэн самарч самарч явах юм байна л даа хөл гарын үзүүрт тусалдаг доод хэд нь юугаач мэдэхгүй сай дарга гээд л явцгаадаг блгүй
  • Б.Батжаргал гэж хүн гуай! Хүнийг халтар авгайгаар дууддаг өөрөө хэн бэ? Бүдүүлэг юм.Халтар авгайгаас л төрсөн баймаар юм!!!
  • Пүрэвдаваа цадаж ханаагүй юу.Тахимөө өгч сур... Одоо бас юугаа идэх гээд хэсгийн ахлагч хэдэн халтар авгайгаараа мануулаад суугаад байгаа юм бэ. Таарчихсан таар шуудайнууд зайлаасай