АСЕМ-аар үйлчлэх жолооч нарыг сонгон шалгаруулна

АСЕМ дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарыг шалгаруулалтад урьж байна.

c9fe83_Toyota-Logo-Desktop-Themes_x974

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

1.    Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10 – аас дээш жил, Д ангиллаар 5 дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх;
2.    2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх;
3.    Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
4.    Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх;
5.    Байгууллагын тодорхойлолт

Дээрх шаардлагыг хангасан жолооч дараах материалыг бүрдүүлж 2016 оны 05 дугаар сарын 18-ны 12:00 цагт хүлээн авна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.    Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %;
2.    Иргэний үнэмлэх хуулбар;
3.    Жолоочийн үнэмлэхийн хуулбар;
4.    Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар;
5.    Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх  /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, 2 давхар 202 тоот
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ